Манай сайт нь Firefox дээр дэндүү гоё харагдах тул Firefox -г зөвлөж байна. Татах линкэн дээр даран татаж авнуу.
Татах
Нийт Мэдээ: 43 Сэтгэгдэл: 15 Мэдээ: 43 Онлайн тоглоом: 199 Гишүүдийн статистик:
Одоо веб хуудсанд: 4 Онлайн зочин: 4 Онлайн гишvvд: 0
|
Бидний Хөдөлмөрийг үнэлээд, Мөн бидэнд урам өгч сэтгэгдэлээ үлдээнэ үү!! Баярлалаа!
Сэтгэгдэлээ мартваа!!
Уншсан: {420}
Нийтэлсэн: Зочин
|
Тийм ч учраас хүмүүсийн дунд "Тектоник - Та бүжиглэж, хувцаслаж, сонсч, цангаагаа тайлж болно" гэсэн хэллэг хүртэл бий болжээ. Найман жилийн өмнөөс Парисийн гудамжинд бариу жийнс, тод, цайвар өнгийн богино ханцуйтай цамц өмсч скейтбоард унан, эрч хүчийн ундаагаар цангаа тайлах залуус үзэгдэх болжээ. 1980-аад оныг санагдуулам өвөрмөц сонин үсний засалт нь ч олныг гайхуулж байв.Тэд бол тектоник бүжгийг үндэслэсэн залуус юм. Парисийн "Метрополис" клубийн ажилтан, балетчин Сайрил Бланк эл бүжгийн хөдөлгөөнийг санаачилж, банкны ажилтан найз Александр Бароузын хамт шинэ урлагийг сурталчилж эхэлжээ. Бүжгийн шинэ хэлбэрээ "Paris Techno"-2007 электро жагсаалын үеэр анх олонд таниулсан тэд Франц даяар шөнийн клубуудэд үдэшлэг зохион өөрсдөө бүжгээ бүжиглэснээр тектоникийг сонирхох залуусын тоо олширсон юм.Түүнчлэн эрх чөлөө, тэгш эрхийг тунхагласан франц залуус шинэ төрлийн бүжгийг хийж, дүрс бичлэгээ "youtube", "dailymotion" зэрэг цахим хуудаст байрлуулснаар эх орныхоо төдийгүй дэлхийн мянга мянга залуусыг эгнээндээ нэгтгэв. Бүжгийг үндэслэгч Александр Бароуз хэлэхдээ "Бид шинийг санаачлахыг л хүссэн юм. Та тектоник бүжгийн хөдөлгөөний 80 хувийг гараараа, үлдсэнийг нь хөлөөрөө гүйцэтгэх болно. Шаргуу давтах л юм л бол энэ тун амархан шүү дээ" гэжээ.Тэд үнэхээр шинийг санаачилж чаджээ. Судлаачид тектоникийг алдарт "Can, can"-аас хойших Францыг таниулж буй анхны шинэ төрлийн бүжиг хэмээн дүгнэж байна. Тектоник бүжигчид "A Cause des Garзons" нэртэй сүлд дуун дээрээ бүждэг. Тэд ихэвчлэн наймаас 25 насны залуучууд байдаг аж."Эрх чөлөө, чин хүслээ мэдэрч чаддаг залуус минь бүжээд бай" гэсэн уриатай тэдний хувцаслах хэв маяг ч өвөрмөц. Тектоникууд элдэв төрлийн зурагтай цамцыг, бариу, шулуун өмдтэй хослуулж хурц төд өнгийн спорт гутал, гоёл чимэглэлээр гангардаг. Үүнд 1980-аад оны хувцаслах хэв маяг нөлөөлсөн мэт харагддаг бөгөөд "Atari" анхны видео тоглоомын өнгө, өнгийн геометрийн дүрс нүдэнд тусдаг. Үүнийг "Teckfashion" гэж нэрлэдэг бөгөөд энэ төрлийн анхны дэлгүүр өнгөрөгч арваннэгдүгээр сард нээгджээ.Мөн хараа булаам содон үстэй болохыг хүссэн хэн бүхэнд зориулан "Тектоник" үсчний газрыг ажиллуулж эхэлсэн аж. Хоёр хажуугаараа болон урд хэсгээрээ богино, ард талын урт хэсгийг нь гельдэж босгосон тектоник бүжигчдийн тоо өдгөө 8000-д хүрчээ. Тэд "Брейк, электро бүжгийн хослол эл хөдөлгөөнийг хийхдээ хөлөө нугалан, гарынхаа гайхалтай хөдөлгөөнийг дууны хэмнэлттэй хослуулах хэрэгтэй" хэмээн захидаг. Мөн тек бүжигчдийг неон гэрэлгүйгээр төсөөлөх аргагүй. Гэхдээ толгойноосоо хөл хүртэл биш, шөнийн харанхуйг тод өнгөөр гэрэлтүүлэх л хэрэгтэй.Тектоникууд электро бүжгээс өөрийн гэсэн үндсэн хөдөлгөөнтэй анхны төрөл хэмээн өөрсдөөрөө бахархдаг. Улмаар бүжгийнхээ нэрийг брэнд болгож, зохиогчийн эрх авсан бөгөөд хууль бусаар ашиглахыг хориглох гэнэ. Учир нь хаа нэгтээ Том, Дик, Харри гээд хэн дуртай нь "Тектоник" гэсэн үдэшлэг зохиож, бүжгийн соёлыг гуйвуулахаас эмээж байгаа аж.Юутай ч тэд өөрсдөө өнгөрсөн жил дэлхий даяар 120 гаруй үдэшлэг зохион байгуулахад залуус бүжгийг аль хэдийн сурсан байжээ. Дэлхий нийтийг хэрсэн интернэтийн ачаар Мадагасакар, Марокко, Япон, Солонгос гээд тектоникийг мэдэхгүй газар бараг л үлдээгүй бололтой.Тектоникийн сүлд дуунаас гадна бүжгийн олон аяыг уран бүтээлч дижей нар зохиож байна. Тухайлбал, Францад дижей Dess, Teo Moss, RVB нар гайхалтай хөгжмөөрөө залуусыг байлдан дагуулж байгаа бол Азид цоглог, хэмнэл хүчтэй бассын дуугаралтыг Солонгосын дижей Ку мэдрүүлж буй.Тектоник урсгал залуусыг архи, тамхи гээд аливаа мансууруулах бодисоос ангид байхыг уриалдаг. Тэдэнд гагцхүү эрх чөлөө, залуу насны эрч хүчийг мэдрэх нь л гол юм.
|
Манай сайтаас мэдээ авахдаа сайтын нэрийг заавал дурьдана!!!
Энэхүү мэдээг өөртөө хуулж авах!
HTML кодоор:
BB кодоор:
Шинэ кодоор:
|
ELecTroLaB™
OkwaReZ™
Хичээл.нЕт™
Энд таны баннер
|