Интернэт хэмээх
мэдээллийн энэ их эрин зуунд хүссэн мэдээллээ олж
авах нь хамгийн хэцүү байдгыг та сайн мэднэ. Цаг хугацааг хэмнэсэн
гайхалтай хурдан, хямд төсөр хайлтын систем болох Google нь гарч
ирснээсээ хойш бидний амьдралыг хөнгөвчилсөөр байгаа юм.
Уг
сайтыг ашигладаг хүмүүс эмчрүү утасдаж цаг үрэхийн оронд Google-д
өвчнийхөө шинж тэмдгийг бичээд тэндээс өөрийн адил өвчтөнүүдийн түүх
болон эмчилгээний арга барил, мэдэхгүй зөвлөмжүүдийг хүртэл олж авдаг.
Өдөртөө 150 сая хайгуулын хүсэлт биелүүлдэг алдарт Google-ийн товч
түүхтэй танилцъя. Уг хайлтын системийн түүх нь АНУ-н Калифорни мужийн
Стэнфордын их сургуулиас эхэлдэг ажээ.
Москва хотын иргэн Сергей
Брин, Мичиганы Ларри
Пейж нар 1995 онд Стенфордод их сургуульд хамт сурсанаар тэд
интернэтийн шинэ хайлтын систем боловсруулах санааг олжээ. Ингээд тэд
ажилдаа сэтгэл шулуудан хамтран зүтгэх нэг баг болсон юм.
Нэг ангийн оюутнууд 1998
онд төрөл төрөгсөд,
найз нөхдөөсөө 1 сая ам.долларын хөрөнгө цуглуулсан нь тэр жилдээ
хайлтын систем болох Google-н анхны хувилбарыг оюутны байр болоод их
сургуулийн нэг ангийн найз бүсгүй болох Сьюзан Войцицкигийн машины
гаражид хамгийн анх боловсруулсан байна. Google гэдэг нь зөвхөн
мэргэжлийн хүрээнд мэддэг "Гугол” гэх 10 бүхий математикийн тоон утгыг
илэрхийлдэг үг ажээ.
Уг хайлтын системийг
санаачлагч Брин, Пейж хоёр
өөрсдийн гар нийлж ажиллах багийг бүрдүүлжээ. Стэнфордод хамт сурч
байсан Крейг Силверстайныг компаний технологи хариуцсан захирлаар
ажиллаж харин Сюзон Войцицки нь үйлдвэрлэл хариуцсан захирлаар тус тус
ажилладаг. Удалгүй дэлгэрэнгүй хайлтын сүлжээний ажлыг хангах талаар
YAHOO компанитай гэрээ байгуулсанаар Google-н нэр хүнд ихээхэн өссөн.
Калифорни мужийн Маунтин Вьюгийн ойролцоо гурван төв байртай бөгөөд тус
компанид дэлхийн 15 орны 600 гаруй иргэд ажилладаг.
Google компани нь ажиллаж
байгаа хүнийг бүх
зүйлээр хангаад зогсохгүй компаний байранд төгөлдөр хуур болон амралтын
өрөө, иллэг хийх газар, теннис, биллъярд гээд алжаал ядаргаагаа тайлах
бүх зүйлээр хангаж мөн орчныг нь сайн бүрдүүлж өгчээ.